"Хүүхдийн Шүдээ Аваръя"-Үндэсний хөтөлбөр нь Индранил Шүдний Төв Эмнэлгээс санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй хүүхдийн шүдний даатгалын шинж чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ бөгөөд аав ээжүүд маань хүүхдээ энэхүү хөтөлбөрт хамруулснаар 1 төлөөд 5-10 жилийн хугацаанд хүүхдийнхээ шүдний эрүүл мэндийг Индранил эмнэлэгт хариуцуулах боломжтой болох юм.
Яагаад энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон бэ?
1. Монгол улсын хэмжээнд 10 хүүхэд тутмын 9 нь хүүхдийн шүдний цоорол өвчтэй буюу нийт хүүхдүүдийн дунд 96%-тай байна.
2. Хүүхдийн шүдний цоорол нь зүрх судас, бөөр, үе мөч гээд 280 гаруй эрхтэн системийн архаг өвчний шалтгаан болдог маш хоруу чанар ихтэй нийгмийн чимээгүй тахал болсон өвчин.
3. Хүүхдийн шүдний цооролгүй Монгол улсыг бүтээх нь дан ганц оношилгоо, эмчилгээ хийх нь хангалтгүй бөгөөд хамгийн гол нь дахин давтан үзлэг хийх, байнгын хяналтанд явах болон шүдээ байнга, зөв угаах дадал хэвшлийг хүүхдэд суулгах нь чухал.
4. Аав ээжүүд шүдний эмнэлэг, шүдний эмч нартай маш нягт хамтын хариуцлагатай хамтран ажиллаж байж энэхүү өвчнөөс салж чадна.
5. Сүүлийн үед Монгол улсад шүдний эмнэлэг , шүдний эмчийн тоо маш хурдацтай өсөж байгаа ч хүүхдийн шүдний өвчлөл буурахгүй улам өсөж байгаа нь шүдний эмнэлгүүд эмнэлгийн тусламжийн бодлогоо өөрчлөх шаардлагатай байгааг харуулж байна.